Цагдаагийн албан хаагч 3 хүний амь аварлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/ Нийслэлийн Чингэлтэй дүүрэг цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн офицер цагдаагийн дэслэгч Б.Энхбаяр, цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч Х.Ганзориг нар “Айлын гэр шатаж байна” гэх дуудлагын дагуу шуурхай ажиллаж хүний амь аварлаа. Шатаж байсан гэрээс иргэн Н-ийг хоёр охины хамт гарган амь насыг нь эрсдлээс аварч, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Цагдаагийн албанд өргөсөн тангарагтаа үнэнч хоёргүй сэтгэлээр зүтгэж, ард иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө өдөр бүр гавьяа байгуулдаг алба хаагч нарт иргэд болон амь аврагдагсдын ар гэрийнхэн талархал илэрхийлж, ажлын амжилт хүслээ.
Ж.Батсайхан