Эрэн хайх, аврах салбарт ажиллагсдыг сонгон шалгаруулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд эрэн хайх, аврах салбар байгуулах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас өнгөрөгч долдугаар сард гаргасан. Шинэ салбар ажиллах гэж байгаатай холбогдуулан аймгийн Онцгой байдлын газар аврагч- гал сөнөөгчийн ажлын байранд ажиллах залуусыг бүртгэж эхэлжээ.
Эрэн хайх, аврах салбарыг байгуулсанаар орон нутагт онцгой байдлын үйл ажиллагаа өргөжинө. Нөгөөтэйгүүр арав гаруй хүн ажлын байртай болно. Энэ салбар нэгж зөвхөн Дундговь аймгийн баруун талын сумын нутаг дэвсгэрийг хариуцах биш хил залгаа Өвөрхангай, Төв аймгийн сумдад хүрч ажиллана. Салбарыг техник, тоног төхөөрөмж, материаллаг бааз сууриар хангахад орон нутаг анхаарал хандуулах учиртай гэдгийг аймгийн ОБГ- ын дарга Я. Алтанхундага хэлж байна.
Эрэн хайх, аврах салбарт аврагч- гал сөнөөгчөөс гадна жолооч, дуудлага хүлээн авагчийн ажлын байранд сонгон шалгаруулалт хийх бөгөөд бүрэн дундаас дээш боловсролтой, цэргийн алба хаасан, эрүүл мэнд, бие бялдарын хувьд уг албанд тэнцэх, 170 см- ээс доошгүй өндөртэй, тухайн орон нутгийн харьяат иргэн байх зэрэг шаардлагыг тавьж байна.
Сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдийг Улаанбаатар хотод мэргэшүүлэх сургалтад гурван сарын хугацаанд сургаж бэлдэх ажээ.

Т. Отгонтуяа