Ерөнхий сайд огцрох өргөдлөө өгсөн гэх мэдээллийг няцаав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нэр бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслээр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг өөрийн хүсэлтээр огцрох өргөдлөө өгсөн гэх агуулгатай мэдээлэл өчигдөр тархсан. Харин үүнд ЗГХМА-аас няцаалт хийв.
Тодруулбал Засгийн газрын хэвлэл, мэдээллийн албаны дарга Г.Отгонбаяр "Ерөнхий сайд өргөдлөө өгсөн гэж үндэслэлгүй худлаа мэдээлэл" гэж цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн юм. Мөн тус албанаас дээрх худал мэдээллийг түгээсэн цахим сайтыг Зөрчлийн хуулиар шалгуулах болсон байна.

Н.Туяа