Өнөөдрийн арилжаагаар 11 компанийн хувьцааны ханш өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-09-05 16:31:39
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар  I, II, III ангиллын 29 хувьцаат компанийн 83,889 ширхэг хувьцаа арилжсанаас 11  компанийн хувьцааны ханш өссөн байна.

Ингэснээр  13  компанийн хувьцааны ханш буурсан бол 5  компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Евроазиа Капитал холдинг" компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 15.0 хувиар өссөн бол "Нийслэл өргөө” компанийн ханш хамгийн өндөр буюу 12.7 хувиар унав.

Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаагаар 11,622 ширхэг үнэт цаас 1.1 тэрбум төгрөгөөр арилжаалсан бол хоёрдогч зах зээлийн арилжаагаар 2,060 ширхэг үнэт цаас 201 сая 128 400 төгрөгөөр арилжааллаа.

Мөн компанийн өрийн хэрэгслийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 500 ширхэг үнэт цаас 49 сая 995 мянган төгрөгөөр арилжаалсан байна.

Эл өдөр "MSE ALL" индекс 974.68 нэгж болж 0.1 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1 их наяд 828 тэрбум 559 сая 638 085 төгрөг болжээ. 
Холбоотой мэдээ