МАН-ын бүлэг ирц бүрдээгүй шалтгаанаар хуралдсангүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-09-05 16:28:51
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр 11.00 цагаас хуралдаан зарласан ч хэд хэд хойшилсны дараа цуцлагдлаа.
Тус бүлгийн хуралдаанд МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаас гаргасан тогтоолыг танилцуулахаар төлөвлөсөн. Гэвч Засгийн газрыг огцруулахаар гарын үсгээ зураад буй 30 гишүүн бүлгийнхээ хуралд ирээгүй учир өнөөдрийн хуралдаан цуцлагджээ. 
Харин маргааш УИХ-ын Ээлжит бус чуулган хуралдах хуваарьтай байгаа юм. 
Н.Туяа
Холбоотой мэдээ