Мотоцикл хулгайлсан этгээдийг илрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-09-05 13:16:03
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Иргэд мотоциклио хулгайд алдах хэрэг өдөр тутамд гарч байна.

Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 4 багийн иргэн “Г” нь 9 дүгээр сарын 02-03 шилжих шөнө хашаанаасаа өөрийн эзэмшлийн “Мустанг-5” маркийн мотоциклио алдсан тухай гомдлыг цагдаагийн байгууллагад гаргаснаар Нарийнтээл сумын хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Р.Цолмонбаяр түргэн шуурхай эрэн сурвалжилж, хэргийг халуун мөрөөр илрүүллээ.
Тухайн гэмт хэргийг Баянхонгор аймгийн Өлзийт сумын 6 дугаар багийн иргэн, эрхэлсэн тодорхой ажилгүй “И”, Нарийнтээл сумын 3-р багийн иргэн эрхэлсэн тодорхой ажилгүй “Б” нар үйлдэж, сумын төвөөс 5 км зайнд гуу жалганд чулуугаар дарж нуусан байсныг олж тогтоон холбогдох албанд шилжүүлээд байна.
 Б.Батчимэг
Холбоотой мэдээ