БРИКС-ийн дээд хэмжээний уулзалт өндөрлөлөө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-09-05 09:32:09
СЯМЭНЬ. /Xinhua/. БРИКС буюу Бразил, Орос, Энэтхэг, Хятад болон ӨАБНУ-ын удирдагчдын гурван өдрийн уулзалт Хятадын зүүн өмнөд нутгийн Сямэнь хотод амжилттай болж өндөрлөлөө.

БРИКС-ийн гишүүн орнууд хөгжиж буй улс орнуудтай хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр тохиролцжээ.

Өнөөдөр болсон хаалтын ёслолын үеэр Хятад улсын дарга Ши Жиньпин хэлэхдээ “Бид шударга, оновчтой бөгөөд олон улсын жишигт нийцсэн дүрэм журмыг бий болгож, хөгжиж буй улс орнуудад үлгэр дууриал үзүүлнэ. БРИКС-ийн гишүүн орнууд илүү гэрэлт ирээдүйг бий болгохын тулд хамтын ажиллагаагаа улам бүр гүнзгийрүүлнэ” гэв.

Ням гарагт зургаа дахь удаагийн цөмийн туршилтаа хийсэнтэй нь холбогдуулан Умард Солонгосыг эрс зэмлэн буруушсан агуулга бүхий хамтарсан мэдэгдлийг БРИКС-ийн гишүүн орнуудын удирдагчид мөн гаргажээ.
Г.Доржханд
Холбоотой мэдээ