«Номын хорхойтон» клуб байгуулагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-06 12:33:31

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын залуучуудын төвд «Номын хорхойтон» клуб байгуулагдан үйл ажиллагаа явуулж эхэллээ.

Иргэд клубт ном хандивлаж байна. Уг клубын ажлыг идэвхжүүлэх хэсэг аймгийн ИТХТ-ийн дэргэд байгуулагдан, клубыг номын нөөцтэй болгохыг олон түмэнд уриаллаа.

Энэ уриалгад, Ном бол эрдэм боловсролын ундраа. Залуучуудад зориулсан үнэтэй хөрөнгө оруулалт юм. Клубыг номоор хангах, түүнийг баяжуулахад нийт хүмүүс, ялангуяа залуучууд идэвхтэй оролцох нь ард олны оюуны хөгжилд оруулж буй ихээхэн хувь нэмэр мөн гэж ойлговоос зохино гэсэн байна. Ингээд арван хэдэн жилийн өмнөө тус аймгийн номын худалдааны газрын агуулахад нөөцлөгдсөн их хэмжээний номыг зах дээр гарган боодол, хайрцагаар нь бөөндөж худалдаж байсан бол одоо хүмүүсийн хандивласан ганц нэг номыг ч олзуурхан хүлээн авч байгаа нь номын үнэ цэнийг харуулж байна гэв.

Ш.Айзаря

 

Холбоотой мэдээ