АН-ын Улстөрийн зөвлөл Засгийн газарт хариуцлага тооцож ажиллах шийдвэр гаргалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-08-30 14:51:48
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ардчилсан намын Улстөрийн зөвлөл өнөөдөр "Ардчиллын өргөө"-д хуралдаж, цаг үеийн болон бусад асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргажээ. 

Хуралдаанаар Засгийн газрын үйл ажиллагааны талаар УИХ дахь АН-ын бүлгийн баримтлах байр суурийг тодорхой болгохоор хэлэлцсэн байна. Улмаар тус зөвлөлөөс гаргасан тогтоолд дурдсанаар УИХ дахь АН-ын бүлэг Засгийн газрын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч, хариуцлага тооцож ажиллах нь зөв гэсэн шийдвэр гаргажээ.
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдахаар товлосон ч дээрх зөвлөлийн шийдвэрийг хүлээн хойшлуулаад байсан юм. Зөвлөлөөс шийдвэр гарснаар тус бүлгийн байр суурь тодорхой болж, хуралдаанаа эхлүүлэх бололтой. 
Дашрамд дурдахад, Ардчилсан намын бүлэг наймдугаар сарын 24-ний хуралдаанаараа Засгийн газрыг огцруулах бичиг өргөн барьсантай холбоотой мэдээллийг сонсож, уг асуудлыг судалж үзэх, санал дүгнэлт боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Л.Болдоор ахлуулан байгуулаад байгаа юм. 
Н.Туяа
Холбоотой мэдээ