Д.Трамп: Умард Солонгосын эсрэг байж болох бүх арга хэмжээг авахад бэлэн байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /VOA/. Мягмар гарагийн үүрээр Японы газар нутгийг давуулан Номхон далай руу баллистик пуужин харвасантай нь холбогдуулан Умард Солонгосыг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп эрс шүүмжиллээ.
Д.Трамп өчигдөр орой мэдэгдэл хийхдээ “Умард Солонгосын өдөөн хатгалгыг сөрөн зогсохын тулд бид байж болох бүх хувилбарыг ашиглахад бэлэн байна” гэв. Түүний энэ мэдэгдэл нь АНУ Умард Солонгосын эсрэг цэргийн ажиллагаа явуулахаас ч буцахгүй гэснээс өөрцгүй гэж ажиглагчид үзэж байна.
Тэрбээр хэлэхдээ “Умард Солонгосын өнөөдөр илгээсэн мессежийг дэлхий нийтээрээ хүлээн авлаа. Умард Солонгос бүх хөршөө, НҮБ-ын гишүүн бүх орныг басамжиллаа. Пхеньян олон улсын тэвчээрийг барж байна” гэжээ.
Мөн аюул заналхийлсэн, тогтворгүй үйл хөдлөлөөрөө Пхеньян өөрийгөө олон улсын хамтын нийгэмлэгээс улам бүр тусгаарлаж байна гэж АНУ-ын төрийн тэргүүн хэлсэн байна.

Г.Доржханд