Төгсөгчдийн чадвар өмнөх оноос өсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-08-29 23:20:31
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн элсэлтийн ерөнхий шалгалтын хэмжээст онооны 2016 оны дундаж үзүүлэлт 494 байсан бол энэ онд 505,7 болж төгсөгчдийн чадвар өмнөх оноос өсчээ.

Аймгийн Боловсрол соёл урлагийн газраас төгсөх ангийн суралцагчдын мэргэжил сонголтыг оновчтой болгож, тодорхой зорилго  чиглэлтэй суралцуулах, хичээл сонголтыг 5 хүртэлх судлагдахуунаас илүү гаргахгүй байх, сургалтын явцын мини конкурсыг зохион байгуулсан нь үр дүнгээ өгчээ. Мөн төгсөгчид шалгалт өгөхдөө хариуцсан багш нартай ирэх зэрэг тодорхой чиглэлийг өгч, төлөвлөгөө гаргаж сургууль багш нартай хамтран сумдын удирдлагуудын оролцоог хангаж ажилласнаар элсэлтийн ерөнхий шалгалтын хэмжээст онооны дундаж 505,7 болж энэ үзүүлэлтээр улсад наймдугаарт эрэмбэлэгджээ.

МУИС, АШУҮИС, ШУТИС, ХААИС, СУИС зэрэг улсын их сургуулиудын хамгийн эрэлт бүхий нарийн мэргэжлээр суралцах томилолт авсан суралцагчдын онооны үзүүлэлт 570-аас дээш болсон нь төгсөгчдийн чадвар өссөнийг харуулж байгаа ажээ.
Б.Гантуяа 
Холбоотой мэдээ