Сумандаа үйлдвэрлэж, хэрэглэж хэвшихийг уриалжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан /МОНЦАМЭ/. Завханы Завханмандал суманд 42 иргэн жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж 100 гаруй иргэнийг ажлын байраар хангав.
Төсвийн шинэ хууль 2013 оноос хэрэгжиж эхлэн орон нутагт зарим эрх мэдлийг өгсөний томоохон арга хэмжээ нь иргэдийн шууд оролцоотой хийх хөрөнгө оруулалт төсөл арга хэмжээ юм. Үүний тод жишээ нь Орон нутгийн хөгжлийн сан юм. Завханмандал сум сүүлийн гурван жилийн хугацаанд сум хөгжүүлэх сангаас 168.0 сая төгрөгийг иргэд, бизнес эрхлэгчид, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд өгснөөр сумын нийт үйлдвэрлэл жилээс жилд өссөн дүн гарч байна.
Мөн сумандаа үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хэрэглэж хэвших уриалга гарснаар жижиг дунд үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний борлуулалт ч мэдэгдэхүйц өссөн байна.
Б.Мягмарсүрэн