Орон нутгийн шилдэг улстөрчийг нэрлэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
montsame_user@montsame.mn
2015-09-07 10:54:33

Орон нутгийн Хэвлэл мэдээллийн холбоо, Үндэсний мэдээллийн сүлжээ Эх орон 21 мэдээллийн сайт,Орон нутгийн телевизүүдийн холбоо, Орон нутгийн сонины нэгдсэн сүлжээ “Мэри” төв хамтран 21 аймагт шилдэг улс төрч шалгаруулах төсөл хэрэгжүүлэхээр болов.

Дундговь аймагт дээрх төслийг Орон нутгийн сонины нэгдсэн сүлжээний гишүүн “Дундговийн амьдрал” сонин орон нутгийн “Цоглог, “Маргад” телевизтэй хамтран хэрэгжүүлнэ.
Орон нутагт анхан шатны нэгжтэй улс төрийн намууд болон тавиас доошгүй дэмжигчийн гарын үсэг цуглуулсан иргэн шилдэг улс төрчид нэр дэвшүүлэх  бөгөөд олон нийтийн санал асуулгаар 50 улс төрчийг нэрлэх юм байна.
Дэмжигчдийн саналыг дөрвөн хэлбэрээр авна. Тухайлбал орон нутгийн сониноор, эх орон21 мэдээллийн сайтаар, тусгай дугаар бүхий утсаар иргэд санал өгч, мөн хариуцлагатай алба хашдаг 100 эрхмийн хэнийг дэмжиж байгаа саналыг зохион байгуулах хорооноос авч, нийлбэр дүнгээр хамгийн олон санал авсан дарааллаар 50 улс төрчийг нэрлэх ажээ.
Шилдэг улс төрчдийг нэрлэн тодруулах, алдаршуулах үйл ажиллагаа энэ оныг дуустал өрнөх юм байна.


Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд