Архангайд шувууны томуу өвчний тандалт судалгааг хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-08-27 22:54:53
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Өгий, Дойт нууруудад шувууны 8 овгийн 672 зүйлийг тодорхойлон тоололт, хяналт хийсэн байна. 

Зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг, Улсын Мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори, Архангай аймгийн Мал эмнэлгийн алба, аймгийн Зооноз өвчин судлалын төв хамтран энэ сарын 23-26-ны өдрүүдэд Өгийнуур сумын Өгий, Дойт нууруудад "Шувууны томуу өвчин"-ий намрын тандалт судалгааг хийжээ.  Ингэхдээ Өгий, Дойт нууруудад шувууны 8 овгийн 672 зүйлийг тодорхойлон тоололт, хяналт хийсэн байна. Тандалт судалгааны үеэр шувууны 4 сэг, шинэ нэг хүүрийг олж зааврын дагуу устгах арга хэмжээ авсан бөгөөд үхсэн шувууны хүүрийг зааврын дагуу задалж дээж материал авчээ.
Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ