Ш.Жандос Ерөнхийлөгчид зөвлөнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-08-25 18:02:46
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрийн үйлчилгээний хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан орон тооны бус зөвлөхөөр Шаривын Жандосыг томилжээ.

Ш.Жандос нь 1984 онд Өлгий хотод төржээ. 2008-2012 онд "Алтайн хөгжил сан"-гийн гүйцэтгэх захирал, 2012-2013 онд аймгийн ИТХ-ын төлөөлөгч, 2013-2015 онд Геологийн төв лабораторийн Тамгын газрын дарга, 2015-2017 онуудад Сангийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар тус тус ажиллаж байсан аж.

Ө.Нурболат
Холбоотой мэдээ