Багш, удирдах ажилтны зөвлөлдөх уулзалт, сургалт эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-08-25 14:04:33
Баян-Өлгий /МОНЦАМЭ. Багш, удирдах ажилтны зөвлөлдөх уулзалт, сургалт өнөөдөр аймгийн Хөгжимт Драмын театрт эхэллээ.

Уг арга хэмжээнд аймгийн ерөнхий боловсролын 43 сургууль, 43 цэцэрлэгийн захирал, эрхлэгч, багш нараас бүрдсэн 500 гаруй хүн оролцож байна. Зөвлөлдөх уулзалт, сургалтын үеэр багшийн ёс зүй, харилцаа, бүрэн дунд сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэх аргазүйн талаар хэлэлцэх аж.

Жил бүрийн хичээлийн  шинэ жил эхлэхээс өмнө аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас уламжлал болгон зохион байгуулдаг тус арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Далелийн Бауыржан, аймгийн Засаг дарга Айвийн Гылымхан нар оролцон амжилт хүсэж үг хэллээ.

Мөн аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга Хавдисиламын Зауре 2016-2017 оны хичээлийн шинэ жилд тухайн салбарт хийгдсэн ажлуудын талаар мэдээлэл өглөө. Зөвлөлдөх уулзалтын дараа тус газрын мэргэжилтнүүд сургууль, цэцэрлэгийн багш нарт сургалт зохион байгуулах юм. Сургалтын үеэр багшийн ёс зүй, салбарын хууль тогтоомж, ёс зүйн дүрэм, авилгаас ангид байх, олон нийтийн цахим сүлжээ ба багшийн ёс зүй, цахим орчин-хүүхэд хамгаалал сэдвүүд хөндөгдөх ажээ.  
 
Ө.Нурболат

Холбоотой мэдээ