155 орон уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх төлөвлөгөөгөө танилцуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
jargal@montsame.mn
2015-11-05 15:04:47

НҮБ. /TASS/. Дэлхийн агаар мандалд хаягдаж байгаа хүлэмжийн хийн 90 хувь орчим нь ногддог 155 орон уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх төлөвлөгөөгөө танилцууллаа гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн 12 дугаар сард Францын нийслэл Парис хотод болон Уур амьсгалын бага хуралд бэлтгэх ажилд зориулсан уулзалтын үеэр мэдээлжээ.

“Аравдугаар сарын эцсийн байдлаар хүлэмжийн хийн хаягдлын 90 орчим хувь нь ногддог 155 орон  бидний “INDC” /улс орнуудын оруулсан хувь нэмрийг тодорхойлох/ гэж нэрлэж байгаа уур амьсгалын салбарт явуулах үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөөгөө өргөн барьсан" гэж НҮБ-ын засаг захиргааны тэргүүн хэлсэн байна.

НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх суурь конвенцийн нарийн бичгийн дарга нарын газарт “INDC”-ээ өргөн барьсан орнуудын дотор Бразил, Герман, Энэтхэг, Хятад, Орос, АНУ болон Франц, мөн Европын Холбооны орнууд байгаа аж.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын мэдэгдсэнээр, илүү аюулгүй, эрүүл ирээдүйг бий болгоход эдгээр төлөвлөгөө нь “маш чухал урьдчилан сэргийлэх арга хэмжээ” болно.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ