Монголын тамирчид "аударыспах"-ын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-08-17 19:26:40

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Өнөөдөр Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотод зохион байгуулагдаж буй казахын ард түмний үндэсний тоглоом болох "аударыспах" буюу морин дээрх барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын тамирчид медальт байранд шалгарсан талаар багийн ахлагч Ауесханы Ром мэдээллээ.

"Экспо-2017" Олон Улсын үзэсгэлэн худалдааны хүрээнд зохион байгуулагдаж буй уг тэмцээний 80 кг жинд Серикийн Женисбек, 90 кг жинд Ахбийн Бахытбек нар мөнгөн медаль, +90 кг жинд Баясгалангийн Досжан хүрэл медаль хүртжээ. Маргааш манай гурван тамирчин хүнд жинд өрсөлдөх юм.

Морин спортын төрөлд багтах аударыспахын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд АНУ, БНХАУ, ОХУ, Унгар, Турк, Монгол, Казахстан, Узбекистан, Киргизстан зэрэг 8 орны 30 орчим тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байгаа ажээ.


Ө.Нурболат

Холбоотой мэдээ