Нягтлан бодох бүртгэлийн сургалт эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-05 13:29:16

Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсээс зохион байгуулж буй Хэнтий аймгийн бизнес эрхлэгчдэд зориулсан нягтлан бодох бүртгэлийн сургалт Чингис хотноо өнөөдөр эхэллээ.

Сургалтыг Аймгийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга С.Хэрлэнчимэг, “Нягтлан бодох бүртгэл хөгжүүлэх сан”-ийн тэргүүн Монгол Улсын гавьяат эдийн засагч, доктор, профессор, мэргэшсэн нягтлан бодогч Р.Батжаргал нар удирдан явууллаа.

Энэхүү сургалтаар жижиг, дунд аж ахуйн нэгжийн бүртгэл, тайлагналын онцлог, аж ахуйн нэгжийн эхлэлийн баланс гаргаж, дадлагын хичээлийн өгөгдөлтэй танилцах, санхүүгийн тайлан бэлтгэх ажлын дадлага, өгөгдлийг үндэслэн санхүүгийн тайлангийн маягтыг нөхөж, баланс унших, судлах, зэрэг жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан хичээл заах аж.

Мөн энэ үеэр нийгмийн даатгалын шинэчлэл, өөрчлөлтийн хэрэглээ, татварын бүртгэл, тайлан зэрэг сэдвээр аймгийн Нийгмийн даатгал, Татварын хэлтсийн мэргэжилтнүүд сургалт, мэдээлэл хийх бөгөөд тус сургалт нь хоёр өдрийн турш үргэлжлэх аж.

О.Буянхишиг

Холбоотой мэдээ