ЭМС-ын сайд Г.Шийлэгдамбыг АТГ-аас саатуулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
boloroo8136@gmail.com
2015-11-05 12:47:05

Эрүүл мэндийн, спортын сайд Г.Шийлэгдамбыг АТГ-аас саатуулсан талаар эх сурвалжууд мэдээлж байна.

Түүнийг  ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр анги руу өчигдөр  орой 22.30 цагийн үед баривчлан саатуулжээ. Албан бус мэдээллээр түүнийг  хээл, хахууль авч байхад нь Цагдаагийнхан газар дээр нь илрүүлсэн аж. Өөрөөр хэлбэл, тендерт шалгаруулсан компаниасаа авлига авч байх үед нь АТГ-ынхан гардсан гэсэн мэдээлэл байна.

Одоогийн байдлаар энэ асуудлаар АТГ-аас албан ёсны мэдээлэл хийгээгүй байна. 

 

Ж.Болор

Холбоотой мэдээ