С.Энх-Амгалан: Манай “Baby yak” брэнд Франц руу экспортонд гардаг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт үйл ажиллагаа явуулдаг “Малчдын хоршоо” ТББ-ын дэргэдэх “Ар арвижин дэлгэрэх” хоршоо нь сарлагийн хөөврөөр, гар аргаар бүтээгдэхүүн сүлжиж хийдэг бөгөөд энэ нь “Baby yak” нэртэй, аймаг орон нутгийн брэнд болсон бүтээгдэхүүнүүдийн нэг юм. Ингээд тус хоршооны сүлжмэлч С.Энх-Амгалантай хийсэн ярилцлагыг хүргэе.
-Ярилцлагын эхэнд хоршооны тухай мэдээлэл өгөөч?
С.Э: Манай “Ар арвижин дэлгэрэх” хоршоо нь 2010 онд малчдын санаачилгаар байгуулагдсан. Хоршооны гол зорилго нь сарлагийн хөөврийн өртгийг нэмэгдүүлэх, гишүүн малчдынхаа амьжиргааг сайжруулах, орон нутгийн брэнд бүтээгдэхүүний бий болгох юм. Манай хоршоо нь Монгол Улсаас “Бага насны сарлагийн самнасан хөөвөр”-ийг Европын зах зээлд нийлүүлсэн анхны малчдын хоршоо болсон. Манай хоршооны хөөврийг Франц, Итали, Испанийн нэхмэлийн салбарын нэр хүндтэй үйлдвэрүүд болон загвар зохион бүтээгчид бүтээгдэхүүн үйлдвэрлэлдээ ашигладаг.

-“Baby yak” брэндийн хэчнээн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг юм бэ?
С.Э: Манайх өмд, цамц, малгай ороолт, бээлий, оймс, хүүхдийн бойтог, хувцас гээд хэд хэдэн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа. Мэдээж дотроо олон төрөлтэй. Жишээ нь цамц л гэхэд энгэр зах, загвараасаа шалтгаалан долоон төрлийн цамц үйлдвэрлэж байна.
-Түүхий эд болох хөөврөө яаж бэлтгэж байна вэ?
С.Э: “Малчдын хоршоо” ТББ-д гишүүнээр байдаг олон малчид бий. Эдгээр малчдаараа бэлтгүүлнэ. Ихэнхдээ бага насны сарлагийн хөөвөр бэлтгүүлэн авна. Дараа нь Улаанбаатар хот руу боловсруулалтад өгч, утас ээрүүлж авдаг.
-Хоршоо хэдэн гишүүнтэй вэ? Үйлдвэрлэлээ хэдэн хүн хийдэг юм бэ?
С.Э: Манай малчдын хоршоо 200 гаруй гишүүнтэй. Одоогоор аймгийн 15 орчим сумын малчид гишүүнээр ажиллаж байгаа. Ер нь бол сарлагтай айл бүр манай хоршооны гишүүнээр элсэх бүрэн боломжтой. Харин бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хийдэг нэг хүн бий. Тэр нь би. /инээв/ Утас ээрэгчдээ оруулбал 30-аад хүн байгаа.
-Хоршооны гишүүдээсээ хөөврөө яаж үнэлж авдаг юм бэ?
С.Э: Хөөврөө тухайн орон нутгийнх нь үнээр худалдаж авдаг. Мөн үнийн зөрүүнээс хамаарч жилдээ нэг удаа урамшуулчихдаг.
-“Baby yak” хөөврөн бүтээгдэхүүний борлуулалт ямар байдаг вэ?
С.Э: Манай “Baby yak” брэнд маань орон нутагтаа танигдчихсан бүтээгдэхүүн. Голдуу үзэсгэлэн худалдаанд оролцож зарна. Заримдаа дэлгүүрт тавьж зарна. Бусад тохиолдолд оффис дээрээсээ борлуулчихдаг. Манай бүтээгдэхүүнийг гадаадын жуулчид их сонирхон худалдаж авдаг шүү. Манайх Улаанбаатар хотод нэг салбартай.

-“Baby yak” брэнд гадагшаа экспортод гардаг уу?
С.Э: Манай сарлагийн хөөврөн бүтээгдэхүүнүүд Франц, Испани, Япон зэрэг орнууд руу гардаг. Ихэнхдээ Франц руу гардаг даа.
-Хөөврөн бүтээгдэхүүний давуу тал нь юу вэ?
С.Э: Өө, олон давуу талтай шүү. Нягт өндөр учраас маш дулаахан, ноос, ноолуурыг бодвол эдэлгээ урттай. Будаг огт ордоггүй, байгалийн эко өнгөөрөө байдаг. Манай “Baby yak” брэндийн бүтээгдэхүүн бүрийг ямар ч хялгасгүй хөөврөөр хийдэг учраас биеийг хатгаж загатнуулахгүй, маш зөөлөн ноолуурлаг шинжтэй.
-Ярилцсанд баярлалаа.

Б.Гэрэлт-Од