Төрийн албан хаагчид малтай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-08-11 12:40:37
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Хангал сумын Засаг даргын Тамгын газар төрийн албан хаагчийн нийгмийн баталгааг сайжруулахаар төрийн найман албан хаагчид тус бүр таван бог мал өгчээ.

Иргэдэд төрийн үйлчилгээг хүргэхийн төлөө ажилладаг зарим төрийн албан хаагчдын нийгмийн баталгаа хангалтгүй байдаг. Тиймээс албан хаагчдынхаа нийгмийн баталгааг сайжруулахаар мал олголоо гэж сумын Засаг дарга С.Ичинхорлоо ярив.
Мөн "Дэлхийн зөн" олон улсын байгууллагын малжуулах төслийг хэрэгжүүлэн найман малчин өрхийн амьжиргааг дээшүүлэх, орлогыг нэмэгдүүлэхээр тус бүр 38-40 бог мал олгоод байна.
М.Батжаргал
Холбоотой мэдээ