Саудын Аравид богино банзал өмссөн бүсгүйг баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
dorjkhand@montsame.mn
2017-08-10 15:15:32
ЭР-РИЯД. /Reuters/. Саудын Аравийн сошиал ертөнцөд дуулиан тарьж, богино банзал өмссөн бичлэгээ олон нийтэд дэлгэсэн бүсгүйг тус улсын цагдаагийнхан баривчилсан байна.

Түүнийг баривчилсан шалтгаанаа хууль хяналтынхан "Лалын сургаалийг үл хүндэтгэсэн" хэмээн тайлбарлажээ. 

Саудын Аравид эмэгтэйчүүд олон нийтийн газраар явахдаа абайяс хэмээх үндэсний хувцсаа өмсөхийг шаарддаг. Тэгвэл энэ шаардлагыг биелүүлээгүй түүнийг зарим иргэд шийтгэхийг сануулж байсан бол зарим нь хуулиа өөрчлөх хэрэгтэй гэж бүсгүйг дэмжиж байна.

https://www.youtube.com/watch?v=Sxbf2hPDpzo
Г.Доржханд
Холбоотой мэдээ