Черногорын нийслэлд хүчтэй дэлбэрэлт болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
bars@montsame.mn
2017-08-09 16:46:05
МОСКВА./TASS/. Черногор улсын нийслэл Подгорицын төвд Воскресения Христоваын дуганы ойролцоо хүчтэй дэлбэрэлт болсон тухай лхагва гарагт тус улсын “RTCG” телевиз мэдээлжээ.

Уг дэлбэрэлт шөнийн 3 цагийн үед тус улсын үнэн алдартны гол цогчин дуганы ойролцоо орших офиссийн барилгад болжээ. Дэлбэрэх төхөөрөмжийг дээр дурдсан офиссийн барилгад байрлуулсан байсан ба хэдийгээр дэлбэрэлтэд өртсөн хүн байхгүй байгаа ч зэргэлдээх барилгуудад хохирол учирч мөн хэд хэдэн машин өртсөн байна. Дэлбэрэлт хотын бүх хэсэгт сонсодсон төдийгүй захын хорооллын оршин суугчдыг ихэд айлган сандаргажээ.

Хэргийн газар хууль сахиулах байгууллагынхан ажиллаж байгаа ба уг хэргийн мөрдөн шалгалтыг эхлүүлсэн байна.
О.Барс 


Холбоотой мэдээ