Оросын ачаа тээврийн онгоц Өмнөд Суданд осолджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2015-11-04 18:44:26

Орос улсын ачаа тээврийн онгоц 7 зорчигч, багийн 5 гишүүний хамт Өмнөд Суданы нийслэл Жуба хотод осолдсон талаар оросын Известия сонин уламжилж байна.

АН-2 ачааны онгоцны сүйрлийн тухай Өмнөд Суданы ХМХ-үүд  уламжилжээ. Онгоцонд багийн гүшүүдийн хамт нийт 12 хүн осолдсон гэх боловч эх сурвалжуудын мэдээлж буйгаар,   ослын газар  40 цогцос шидэгдсэн байв.  Энэ  тухай "Eye Radio Juba" уламжилжээ.

Тус улсын ерөнхийлөгчийн төлөөлөгчийн уламжилснаар, онгоцонд 20 хүн байсан байж магадгүй гэнэ.  Тэрээр  сүйрлээс гурван хүн амьд гарсан тухай мэдээлжээ. Үүний өмнөх мэдээнд нэг хүүхэд амьд гарсан гэж өгүүлсэн байна.

Онгоц хөөрсөн даруйдаа Жуба хотын  олон улсын онгоцны буудлаас  800 метрийн зайтай унасан гэжээ. Зарим мэдээллээр онгоц буух гэж байгаад унасан гэв. Энэхүү мэдээллийг Өмнөд Суданы хэргийг хамаардаг Уганда дахь ОХУ-ын Элчин сайдын яам нотолжээ. Одоо ослын шалтгааныг тодруулахаар  шуурхай багийнхан  ажиллаж байгаа аж. 

Москва хот. А.Огторгуймаа

Холбоотой мэдээ