Гаргасан шийдвэр бүр нь шударга ёсны баталгаа болж байхыг хүсэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
boloroo8136@gmail.com
2015-11-04 17:56:04

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилогдсон И.Амартөгс, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилогдсон Н.Хангал, Ч.Нямсүрэн нарт баяр хүргэх ёслолын ажиллагаа  Улсын Дээд шүүхэд боллоо.

Энэ үеэр Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Т.Уранцэцэг “Шүүгч нь төрийн өндөр албан тушаал гэхээсээ илүү хариуцлагатай ажил гэж ойлгох хэрэгтэй” гээд шинээр томилогдсон шүүгчдэд шүүгчийн албан тушаалд хүндэтгэлтэй хандан, ёс зүйгээ сахиж, гагцхүү хуульд захирагдаж, хэнээс ч юунаас ч хараат бусаар ажиллахыг захин гаргасан шийдвэр бүр нь шударга ёсны баталгаа болж байхыг ерөөлөө.

Мөн Дээд шүүхийн шүүгчийн туслахаар ажиллаж байсны хувьд шүүгч хүн ийм л байх ёстой гэдгийг бүхий л үйл ажиллагаагаараа харуулж, бусад шүүгчдэд үлгэр дуурайл болж ажиллахыг хүслээ.  

Ж.Болор

 

Холбоотой мэдээ