Түймэрт хандив өргөсөн хоёр байгууллагад талархал гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2017-08-03 12:24:03
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ойн түймрийн голомтод ажиллаж байгаа аврагч, гал сөнөөгчдөд туслах зорилгоор иргэдийн санаачилгаар эхлүүлсэн сайн дурын хандив, тусламжийн аян хүрээгээ тэлсээр өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байгаа юм.
 
Энэхүү эх оронч санаачилгыг гаргаж, Онцгой байдлын байгууллага болоод алба хаагчдад эд материалын болон мөнгөн тусламж үзүүлж, хандив өргөсөн байгууллага, хамт олон, иргэдийн төлөөллийг Шадар сайд У.Хүрэлсүх шагнаж буй.
 
Шадар сайд өнөөдөр "Улаанбаатар Дулааны сүлжээ" компани, "Чингис хаан" олон улсын нисэх буудлын хамт олонд талархал гардуулж, баярласнаа илэрхийллээ.

Б.Туул

Холбоотой мэдээ