АНУ-ын баазыг шилжүүлэхийг эсэргүүцэн жагсагчдыг цагдаа нар тараажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2015-11-04 17:03:32

ТОКИО. /TASS/. Японы Окинава муж дахь АНУ-ын тэнгисийн явган цэргийн Фүтэмма агаарын баазыг шилжүүлэн байрлуулахыг эсэргүүцэн жагсагчдыг Японы цагдаа нар тараажээ. Телевизийн NHK сувгийн мэдээлснээр, эмх журам сахиулагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй тул нэг хүнийг баривчилсан байна.

Японы Засгийн газрын Фүтэмма баазыг Гинован хотоос шилжүүлэн байрлуулахаар төлөвлөж байгаа Хэноко булангийн Наго хот дахь барилгын талбайн хаалганы өмнө Окинава мужийн хэдэн зуун оршин суугч цуглажээ. Тэдний дийлэнх нь зурагт хуудас барьсан ирсэн бол жагсагчдын зарим нь барилгын техникүүдийг ороход нь саад болохын тулд зам дээр сууцгаасан байна.

Олныг хамарсан эсэргүүцлийн ажиллагааны үеэр эмх журам сахиулахаар Окинава мужид Токио хотоос цагдаагийн тусгай анги нэгтгэлийг илгээжээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ