Хүүхдэд зориулсан уран бүтээлийн XI уралдаан болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ariunbold@montsame.gov.mn
2017-07-28 10:15:48
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газраас баталсан “Хүүхдэд зориулсан уран бүтээл туурвихад төрөөс дэмжлэг үзүүлэх журам”-ын дагуу БСШУСЯ-наас “Хүүхдэд зориулсан уран бүтээлийн XI уралдаан зохион байгуулах болжээ.

Энэхүү уралдаан нь орчин үеийн хүүхдийн нас  сэтгэхүй, гоо зүйн онцлогт тохирсон тайз дэлгэцийн бүтээл туурвих, эх дэлхийгээ хайрлах ухамсартай, ёс суртахуунтай иргэнийг төлөвшүүлэх зорилготой юм. Уралдаан уран сайхны кино, телевизийн олон ангит кино болон драмын жүжгийн, хөгжимт жүжгийн зохиол гэсэн дөрвөн төрлөөр явагдана.

Уралдааны шагналын санг танилцуулж байна

Уран сайхны киноны зохиол

1. Тэргүүн байр  1  Өргөмжлөл, мөнгөн шагнал /6 сая төгрөг/
2. Дэд байр   1  Өргөмжлөл, мөнгөн шагнал /4 сая төгрөг/

Телевизийн олон ангит киноны зохиол

1. Тэргүүн байр  1  Өргөмжлөл, мөнгөн шагнал /7 сая төгрөг/
2. Дэд байр   1  Өргөмжлөл, мөнгөн шагнал /5 сая төгрөг/

Драмын жүжгийн зохиол

1. Тэргүүн байр  1  Өргөмжлөл, мөнгөн шагнал /5 сая төгрөг/
2. Дэд байр   1  Өргөмжлөл, мөнгөн шагнал /3 сая төгрөг/

Хөгжимт жүжгийн зохиол

1. Тэргүүн байр  1  Өргөмжлөл, мөнгөн шагнал /6 сая төгрөг/
2. Дэд байр   1  Өргөмжлөл, мөнгөн шагнал /4 сая төгрөг/

Уралдаанд оролцогчдын материалыг ирэх сарын 01-10-ныг дуустал Соёл, урлагийн газарт хүлээн авах юм.

Ч.Ариунболд
Холбоотой мэдээ