Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-11-03 18:37:32

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар ирэх оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн дараах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Өөрөөр хэлбэл, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм.

Хэлэлцүүлгийн явцад зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж дэмжигдсэн саналуудыг нэгтгэн томьёолж санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр болов.

Байнгын хорооны хуралдаанаар Эрүүл ахуйн тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсгийг А.Бакей гишүүнээр ахлуулах санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжлээ.

Холбоотой мэдээ