Баяр наадмын өдрүүдэд бороо орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-07-21 17:00:29
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын 27,28,29-нд буюу аймгийн баяр наадмын өдрүүдэд бороотой байна гэдгийг аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдэгдлээ. Баярын гурван өдөр дараалан үүлэрхэг, түр зуурын дуу цахилгаантай бороо орох аж.

07 дугаар сарын 27-нд өдөртөө түр зуурын дуу цахилгаантай, усархаг бороо орж, салхи өдөртөө 14-16 м/с хүрч ширүүснэ. Шөнөдөө 15-17 градус өдөртөө 25-27 градус дулаан байна. 07 дугаар сарын 28-нд үүлэрхэг, өдөртөө түр зуурын бороо орно, салхи 12-14 м/с хүрч ширүүсэх бол агаарын температурын хувьд өдөртөө 26-28 градус хүрч халах юм байна.

Харин наадмын сүүлийн өдөр буюу 07 дугаар сарын 29-нд мөн үүлэрхэг, өдөртөө түр зуурын дуу цахилгаантай бороотой. Салхи 14-16 м/с хүрч ширүүснэ. Шөнөдөө 14-16 градус, өдөртөө 27-29 градус дулаан байна.
Т. Одончимэг 
Холбоотой мэдээ