Амиа алдсан тамирчин охины хэргийн шүүх хурал хаалттай болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-11-03 17:26:17

13 настай охин тэмцээний бэлтгэл хийх үедээ амь насаа алдсан хэргийг шүүх хурал өнөөдөр Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хаалттай явагдаж байна.

Өсвөр насны хүүхдүүд холбогдогчтой тул шүүх хурлыг ийнхүү хаалттай явуулж байгаа ажээ.

Өнгөрсөн хавар жүдо бөхийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор Эрдэнэдалай сумаас аймгийн төвд ирсэн 13 настай охин тэмцээний бэлтгэл хийх үедээ амь насаа алдсан золгүй явдал Дундговь аймагт гарсан. Талийгаач охин айлын ганц хүүхэд бөгөөд жүдо бөхийн бэлтгэлийн үед жин хасах гэсэн оролдлогоор матрасан дор даруулж, амьсгал бүтсэн байдлаар нас барсан юм.

Дундговь Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ