Аймгийн арслан Г.Шинэзоригийн цолны хүндэтгэлийн наадам болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-07-20 22:26:33
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлсэн аймгийн арслан Г.Шинэзоригийн цолны хүндэтгэтгэлийн наадам ирэх сард болно.
Аймгийн наадамд улс аймгийн цолтой 128 бөх зодоглож наадамчин олныхоо өмнө зүлэг ногоон дэвжээнээ уран мэхийг уралдуулан хүчийг үзэн барилдсанаас Булган сумын харьяат, “ДБЭХС” ТӨХК-ийн бөх аймгийн заан Г.Шинэзориг Цагаан-Овоо сумын харьяат аймгийн арслан Б.Ариунмөрөнгөөр 8 даван түрүүлж аймгийн арслан цолны болзол хангасан юм.
Цолны найранд Хязаалан морьдын уралдаан, үндэсний бөхийн барилдаан, хүүхдийн барилдаан, туг шүүрэх тэмцээн болох гэнэ.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ