Д.Трамп армийн сайдаар томилогдох хүний нэрийг гуравдахь удаагаа дэвшүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-07-20 10:35:53
ВАШИНГТОН./TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп армийн /хуурай замын цэргийн/ сайдын албан тушаалд Америкийн цэргийн аж үйлдвэрийн аварга том корпораци болох “Raytheon” компанийн дэд ерөнхийлөгч асан Марк Эсперийг  нэр дэвшүүлжээ. Энэ тухай Цагаан ордны хэвлэлийн алба лхагва гарагт мэдэгдлээ.

Үүнээс өмнө Д.Трамп уг албан тушаалд Америкийн хөрөнгө оруулагч, тэрбумтан Винсент Виола, түүнчлэн Теннесси муж улсаас сонгогдсон Сенатын гишүүн Марк Грин нарыг санал болгож байсан юм. В.Виолагийн хувьд ашиг сонирхлын зөрчил үүсч магадгүй гэж үзэн өөрөө нэрээ татсан бол М.Грин бэлгийн цөөнх, лалын шашин, хувьслын онолын талаар хэлсэн үгтэй нь холбогдуулан түүн рүү дайрч давшилж байгаа учраас нэрээ татсан аж.

Армийн яам нь АНУ-ын Батлан хамгаалах яамны бүтцэд багтдаг ба тус яамны сайд нь Америкийн хуурай замын цэргийн материал техникийн хангамж, өөрийн захиргаанд байгаа хүний болон санхүүгийн нөөцийг хариуцдаг байна. Харин Агаарын нисэх хүчин, Тэнгисийн цэргийн хүчин, армийн сайд нар нь Ерөнхийлөгчийн танхимын гишүүн биш аж.
О.Барс

 

 

 




Холбоотой мэдээ