Сайншандын гэрэлтүүлгийг иж бүрэн шинэчилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-07-19 19:08:59
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймаг 2017 оныг “Их бүтээн байгуулалтын жил” болгон зарласан. Жилийн бүтээлч ажлын хүрээнд БНХАУ-ын Эрээн хотын санхүүжилтээр Сайншанд сумын төвийн 5.6 км газар буюу нийт 165 ширхэг гэрэлтүүлгийг сольж шинээр гэрэлтүүлэг суурилуулах ажлыг  долдугаар сарын 30-наас эхлэхээр төлөвлөж байна.
Сайншанд сумын төв дагуу хамгийн сүүлийн үеийн технологиор бүтээсэн есөн метрийн өндөртэй цахилгаан бага зарцуулдаг лед гэрэлтүүлэг суурилуулах бөгөөд шөнийн цагаар  гэрэлтүүлгийг бүрэн асаахаар шийдвэрлэсэн аж.
Ингэснээр Сайншанд хот шөнийн турш гэрэлтэй байх боломж бүрдэх юм. Гэрэлтүүлгийг сумын хойно байрлах төмөр замын Оргил хуладааны төвөөс урагш дөрвөн замын уулзвар, баруун тийш “My music” хүртэл, зүүн тийш Тээвэр зохицуулалтын албаны байр хүртэлх газарт суурилуулна.
Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ