"Үдийн цай" хөтөлбөрийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-07-19 18:58:51
Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Орон нутгийн өмчийн газраас Сайншанд сумын ерөнхий боловсролын таван сургуульд үдийн цай нийлүүлэх,12 цэцэрлэгт хүнс хоолны материал нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг долдугаар сард зарлалаа.
Албаныхан долдугаар сарын  31-нд  оролцогч компаниудаас материалуудыг хүлээн авч найман сард багтаан гүйцэтгэгчийг шалгаруулж, гэрээ байгуулан 2017-2018 оны шинэ хичээлийн жил эхлэхэд сургуулийн хүүхэд, цэцэрлэгийн насныхны хүнс, хоол, түүхий эдийг нийлүүлэх ажлыг зохион шуурхай байгуулахаар ажиллаж байна.
Өмнөх жил дээрх хөтөлбөрийн хүрээнд гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах, санхүү хөрөнгийг шилжүүлэх гээд шат шатандаа ажил удааширч байжээ. Тиймээс аймгийн Орон нутгийн өмчийн газар болон Сайншанд сумын ЗДТГ-аас  өмнөх алдааг давтахгүй байх талаар анхаарч ажиллаж буй. Үдийн цай болон цэцэрлэгийн багачуудын хүнс хоолны  санхүүжилтийг улсын төсвөөс олгодог.
Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ