Үер усны аюулаас сэрэмжлүүлэв

Монголын мэдээ | Байгаль орчин
bolor@montsame.mn
2017-07-19 17:15:00
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөө шөнө нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай усархаг бороо орох тул болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг Ус цаг уур, орчны хүрээлэнгээс малчид, ард иргэдэд анхааруулж байна.

 Энэ сарын 21, 24-нд нутгийн хойд хэсгээр, 22-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-нд нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. 
Холбоотой мэдээ