“Тулгат зуух” утаа бууруулж, зардал хэмнэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2015-11-03 16:03:40

“Монватт-Тулга”  компани нь Герман улсын 400 жилийн түүхтэй, Олсберг компанитай хамтран дулаан хуримтлуулж халаах “Тулгат зуух”-ыг үйлдвэрлэж байна.

Дулаан хуримтлуулагч “Тулгат зуух нь” Герман технологиор хийгдсэн дэвшилтэт бүтээгдэхүүн бөгөөд цахилгаан эрчим хүч ашиглан 8-10 цагийн хугацаанд өөрийгөө цэнэглэж дулааныг хуримтлуулснаар 24 цагийн турш таны гэр болон амины орон сууцыг халуун дулаан байлгаж, тав тухыг найдвартай хангана. Мөн Улаанбаатар хотын утааг эрс бууруулахад "Тулгат зуух"-ыг худалдан авсан танай гэр бүл өөрийн хувь нэмрээ оруулах болно.

Тулгат зуух 5 киловаттын хүчин чадалтай бөгөөд хоногт 8-10 цаг цэнэглэдэг. Цахилгаан эрчим хүч оройн 21 цагаас өглөөний 6 цагийн хооронд хямдхан, эрчим хүчний ачаалал бага байдаг энэ үед зуухаа цэнэглэнэ.  Ингэхээр та нэг хоногт 5кВт Х 8 цаг = 40 кВт.цаг цахилгаан эрчим хүч зарцуулна.

Улаанбаатар хотод 1 кВт.цаг цахилгаан эрчим хүчний үнэ шөнийн цагт 72 төг 80 мөнгө, өдрийн цагт 100 төг байгаа. Өөрөөр хэлбэл нэг хоногт гэрээ дулаан байлгахад та 40 кВт.ц Х 72,8 төг = 2 912төг төлж байна. Энэ мэтчилэн 30 хоногт буюу өвлийн нэг сарын хугацаанд 2 912 төг Х 30 = 87 360 төгрөг. Энэ бол маш хямд үнээр дулаан, ая тухтай өвөлжих боломж юм.

Монгол Улсын Засгийн газар 2013  онд утаатай бүсэд оршдог айл өрхүүдэд халаалтаа цахилгаан хэрэгслээр шийдвэл өрхийн нийт цахилгаан хэрэглээний 3000 кВт.цагт 50 хувийн хөнгөлөлт үзүүлэх тухай шийдвэр гаргасан. Хэдийгээр 2015 онд энэ шийдвэрийг эдийн засгийн хүндрэлээс шалтгаалан түр түдгэлзүүлсэн ч цаашид хүчинтэй хэвээр байгаа. Тэгэхээр уг зуухыг хэрэглэснээр халаалтандаа нүүрс, түлээ хэрэглэснээс хямд зардал төлж, дээр нь дахин 50 хувь хямдруулаад нэг сард 43 680 төгрөг төлөх юм.

Д.Өлзий

Холбоотой мэдээ