Авлига, хүнд сурталгүй аймаг байх уриалгыг Засаг дарга гаргажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-11-03 15:52:38

Авлига, хүнд суртал, ашиг сонирхлын зөрчилгүй ажиллаж, шударга ёс, ил тод байдлыг эрхэмлэн ажиллахыг төрийн байгууллага, албан хаагчдад аймгийн Засаг дарга уриалжээ.

Тэрээр уриалгадаа, Төрийн байгууллага, албан тушаалтан өдөр тутмын үйл ажиллагаандаа шударга ёс, ил тод, нээлттэй байдлыг эрхэмлэн дээдэлж, авлига, хүнд сурталтай тэмцдэг хамт олон байх, шинэ санал санаачлага, тэргүүн туршлагыг дэлгэрүүлэн ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөлд мэдэгдэл, тайлбараа үнэн зөв гаргаж, хүсэл зоригоо илэрхийлж хэвшихийг уриалаад “Авлига, хүнд сурталгүй аймаг болцгооё” гэжээ.

Дундговь аймагт үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын төрийн байгууллагын үйл ажиллагааны нээлттэй ил тод байдалд хийсэн нэг бус удаагийн судалгаагаар төрийн байгууллагад хүнд суртал оршсоор байгааг иргэд хэлж, үйл ажиллагаанд дунд гэсэн үнэлэлтийг өгсөн байдаг ажээ.

Дундговь Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ