Ким Жөн Ун пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах сургуулилтыг үзжээ

Дэлхийд | Улс төр
jargal@montsame.mn
2015-11-03 15:14:45

ТОКИО. /RIA Novosti/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах анги нэгтгэлийн зенитын пуужингийн цогцолбор турших сургуулилтыг биечлэн очиж үзсэн тухай Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлжээ.

“Дээрх сургуулилт нь агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах шинэчлэн сайжруулсан пуужингийн техникийн бэлэн байдлыг болон фронтын зүүн хэсгийн Агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах анги нэгтгэлийн бодит дайны нөхцөлд тулалдах чадварыг шалгахад чиглэгдсэн” гэж Умард Солонгосын агентлаг мэдээлсэн байна.

Тус агентлагийн мэдээлснээр, пуужин харвах туршилт нь “шинэ ангиллын зенитийн пуужин бүтээх арга замыг хайхад” зайлшгүй чухал юм.

Сургуулилтыг хэдийд явуулсныг мэдээлээгүй байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ