Нийслэлийн ногоон бүсэд амарч зугаалахыг хориглов

Монголын мэдээ | Байгаль орчин
ariunbold@montsame.mn
2017-07-17 10:00:44
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ой хээрийн түймрийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан НЗД С.Батболд амарч зугаалахыг хориглох захирамж гаргалаа.

Захирамжаар хуурайшилтын зэрэглэл буурах хүртэл нийслэлийн ногоон бүсэд аялал зугаалга хийх, тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх болон үйлчилгээ эрхлэхийг хориглосон байна. Мөн Нийслэлийн Аялал жуулчлалын газраас ногоон бүсэд аялахгүй байх болон галын аюулгүй байдлыг хангах талаар иргэдэд анхааруулга, сэрэмжлүүлэг гаргах, байгаль орчны байцаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллахыг үүрэг болгожээ. Мөн дүүргийн Засаг дарга нарыг түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, гал гарсан тохиолдолд шуурхай ажиллах  томилгоот бүрэлдэхүүнүүдийг бэлэн байлгах зэргийг үүрэгджээ.

Ч.Ариунболд
Холбоотой мэдээ