Уяачдын наадам эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадам өнөөдөр Хүй долоон худагт Уяачдын наадмаар үргэлжилж байна.
Алдар суугаараа ертөнцийг тамгалсан өвөг дээдсийн минь харвасан сум мохоогүй, унасан хүлгийнх нь шандас цуцаагүй, эрэлхэг баатруудын хүч тэнхээ, хүсэл зориг хариагүй байгааг Дэлхийд ганцхан Монгол наадам илтгэн харуулж байна хэмээн Шадар сайд У.Хүрэлсүх Уяачдын наадмын нээлтийн үеэр хэллээ.
Тэрбээр, Жил бүрийн Үндэсний их баяр наадмын гурав дахь өдөр Хүй долоон худгийн зүлэг ногоон дэвжээнээ болдог Уяачдын баяр ийнхүү эхэлж байна. Эрхэм хүндэт уяачид та бүхний уясан хүлэг хурдан, унасан хүүхэд нь цог золбоотой байхын ерөөлийг өргөн дэвшүүлье” гэлээ.
Уяачдын наадмын үеэр урлагийн тоглолтууд, гурван ангиллын эрлийз морьд уралдаж, хүчит 128 бөхийн барилдаан болов.

Ч.Ариунболд