116 хэрэгтэн өршөөлөөр суллагдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2015-11-03 14:20:16

Орхон аймаг дахь хорих 437 дугаар ангиас 116 хэрэгтэн “Өршөөлийн тухай хууль”-д хамрагдана. Үүний 65 нь суллагдаж үлдсэн нь жилээ хасуулж байгаа ажээ. Суллагдах иргэдээс 19 нь Орхон аймгийн харьяат гэнэ.

Харин улсын хэмжээнд Орхон аймгийн  55 иргэн өршөөлд хамрагдаж байна. Өнгөрсөн сарын 29-нд батлагдсан уг хуульд 2015 оны 7 дугаарс сарын 2-ноос өмнө хорих ялаар шийтгүүлсэн иргэд хамрагдана хэмээн тусчээ. Ийнхүү төрийн өршөөлд хамрагдсан иргэдийг тухайн орон нутгийн удирдлага, хуулийн байгууллага нийгэмшэхэд нь дэмжлэг үзүүлэх ёстой. Үүний дагуу Орхон аймаг орон гэргүй иргэдэд гэр олгож  улмаар бичиг баримтжуулж хөдөлмөр эрхлэх нөхцөлийг нь бүрдүүлэх ажээ. Үүнд гурван сая төгрөг төсөвлөсөн байна.

“Өршөөлийн тухай хууль”-д бусдыг гэмт хэрэгт татан оролцуулах, бусдын бие махбодод хүнд гэмтэл санаатай учруулах, хулгай, дээрэм, танхайрах гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хорих ялыг 2 жилээр хасахаар туссан юм. Үүний дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа цагдан хорих 437 дугаар ангиас 51 хэрэгтэн жилээ хасуулж байна.

Орхон аймаг Б.Оюун-Эрдэнэ

 

Холбоотой мэдээ