Францын нийслэлийг 11 мянган цагдаа хамгаална

Дэлхийд | Улс төр
adiyakhuu@montsame.mn
2017-07-12 12:52:04
ПАРИС./ANADOLU/. Бастилийг эзлэн авсан өдөр буюу Францын үндэсний баярт зориулсан цэргийн сүрт жагсаал болох гэж байгаатай холбогдуулан тус улсын аюулаас хамгаалах хүчний албан хаагчид бэлэн байдалд оржээ.

Цэргийн парад 14-ний өдөр Парис хотын Елисейн талбайд болох бөгөөд парадыг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нар үзэх юм.

Парис хотын цагдаагийн газрын дарга Мишель Делпуэх-ийн мэдэгдсэнээр, баяр ёслолын үеэр аюулгүй байдлыг хангах ажиллагаанд цагдаагийн 11 мянган ажилтан оролцох ажээ. “Терроризмын аюулын түвшин өндөр байгаа учраас аюулаас хамгаалах нэмэлт арга хэмжээнүүдийг авсан” гэдгийг тэрбээр хэллээ.

Хэв журмыг сахиулах ажиллагаанд Францын армийн нисэгчгүй аппаратуудыг ашиглах аж.

2015 оны 11 дүгээр сарын 13-нд Франц улсад 130 хүний аминд хүрсэн террорист халдлага болсны дараа улс даяар онц байдал зарласан юм.
Г.Доржханд
Холбоотой мэдээ