“Талибан”-ы толгойлогчийг Афганистанд устгав

Дэлхийд | Улс төр
adiyakhuu@montsame.mn
2017-07-12 12:28:11
АСТАНА. /КАЗИНФОРМ/.“Талибан” хөдөлгөөний нөлөө бүхий удирдагчийг Афганистаны төвийн нутгийн Вардак мужид устгасан тухай мужийн цагдаагийн газрын дарга Накибулла Амини мэдэгдсэнийг  Khaama Press агентлаг уламжлан мэдээллээ.

Афганистаны аюулаас хамгаалах хүчнийхэн болон “Талибан” хөдөлгөөний зэвсэгт этгээдүүдийн хооронд болсон мөргөлдөөний үеэр талибуудын хээрийн цэргийн командлагч Мавлави Абдула Рахманыг устгасан байна. Тусгай ажиллагааны явцад цагдаагийн нэг ажилтан амь үрэгдэж, хоёр хүн шархаджээ.

Харин “Талибан” хөдөлгөөний зүгээс удирдагч нь амиа алдсан талаар ямар нэгэн мэдээлэл хийсэнгүй.

Түүнээс гадна, Синьхуа агентлагийн мэдээлснээр, НАТО-гийн агаарын цэргийн хүчин Кундуз мужийн Кундуз хотоос зүүн зүгт орших Хан Абад гэдэг районд цохилт өгч, “Талибан”-ы таван гишүүнийг устгасан байна.  
Г.Доржханд
Холбоотой мэдээ