УИХ-ын ээлжит бус чуулган нээлтээ хийлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-07-10 09:22:16
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын ээлжит бус чуулган нээлтээ хийлээ.

УИХ-ын дарга М.Энхболд чуулганыг нээж хэлсэн үгэндээ уг чуулганаар Х.Баттулгыг Ерөнхийлөгчөөр сонгогдсон хэмээн үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төслийн хэлэлцэнэ. Үүний зэрэгцээ Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа болно хэмээн мэдэгдлээ.

Хуралдаан даргалагчийг үг хэлсний дараа төрийн дуулал эгшиглэв. Улмаар УИХ-ын дарга М.Энхболд нээлтийн үйл ажиллагааны дараа Төрийн байгуулалтын байнгын хороо Төрийн ордны А танхимд хуралдана гэдгийг гишүүдэд дуулгав.
Б.Туул
Холбоотой мэдээ