Төрийн Захиргааны албан хаагчид тангараг өргөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-07-09 10:41:46
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Монгол Усын Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслол аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд болов.
Тангараг өргүүлэх тухай төрийн албаны салбар зөвлөлийн тогтоолоор энэ удаа Орон нутгийн өмчийн газрын мэргэжилтэн Г.Одгэрэл, Дархан сумын ИТХ-ын Иргэний танхимын зохион байгуулагч Г.Мөнхгэрэл, Дархан сумын ЗДТГ-ын Газар байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Батзул, тус сумын ЗДТГ-ын Байгаль хамгаалагч Б.Бэхбат, Захирагчийн албаны мэргэжилтэн М.Анхбаатар, ХХҮГ-ын мэргэжилтэн О.Халиун, М.Одгэрэл, Дархан сумын “Малчин” багийн зохион байгуулагч Д.Жаргалмаа нар тангараг өргөлөө.
Аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Энхбат: “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигаар батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ын 1,4,8 дугаар заалт, Төрийн албаны зөвлөлийн 2003 оны 02 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан тушаалд туршилтын хугацаа хэрэглэх болзол журам”-ын 6 дугаар заалтыг үндэслэж өнөөдөр найман албан хаагч тангараг өргөж байна. Та бүхэн төрийн хуулиа дээдлэж төрийн албан хаагчийг ёс зүйгээ сахиж шударга ажиллаж төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй хүргэх үйлсдээ амжилт олохыг хүсэн ерөөж байна” гэлээ.
                                                                                                                                                           Б.Норовсамбуу
Холбоотой мэдээ