Шинэ Ерөнхийлөгч энэ сарын 10-нд тангараг өргөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-07-08 14:20:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболдтой өнөөдөр уулзжээ.
Уулзалтаар шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг энэ сарын 10-нд зохион байгуулах тухайд ярилцаж тохиролцсон байна. Ингээд тангараг өргөх ёслолын бэлтгэл ажлыг шуурхай хангуулахаар болсон гэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж олон нийтийн сүлжээнд жиргэжээ.
Шинэ Ерөнхийлөгч Төрийн ордны Их танхимд тангаргаа өргөнө. Өөрөөр хэлбэл, өмнөх Ерөнхийлөгч их эзэн Чингис хааны хөшөөний өмнө тангараг өргөж байсныг УИХ-аас саяхан баталсан шийдвэрийн хүрээнд тав дахь Ерөнхийлөгч Төрийн ордонд тангараг өргөхөөр өөрчлөлт оруулан баталсан юм.

Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ