Цагдаагийн албан хаагчийг ажилд авах шалгуурыг чангатгана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-11-03 10:27:37

Олон нийтийн аюулгүй байдлыг сахин хамгаалахын  төлөө ариун тангараг өргөсөн цагдаагийн албан хаагчид сүүлийн үед гэмт хэрэгт холбогдох нь ихэслээ. Зөвхөн өнгөрсөн саруудад цагдаагийн дөрвөн албан хаагч, өөрийн салбартаа ажиллаж байсан хоёр залуугийн амь насыг хөнөөсөн ноцтой хэрэгт  холбогдов.

Иймээс Цагдаагийн ерөнхий газрын удирдлагууд, цагдаагийн албан хаагчийг ажилд авах шалгуурыг чангатгах, нарийн судалгаа, шинжилгээний аппаратуудыг ашиглаж, сэтгэл зүй болоод хувь хүний хүмүүжилтэй холбоотой нарийвчилсан судалгааг явуулах шийдвэрт хүрчээ.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ