Нэйл Адамсын сургалт СТО-д эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-07-04 13:36:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Их Британийн жүдо бөхийн амьд домог болсон олимп, дэлхийн медальтан, Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны эксперт багш Нэйл Адриэн Адамс манай багш, дасгалжуулагчдад сургалт явуулж байна.
Сургалт нь энэ сарын 4, 5-нд Спортын төв ордны жүдо бөхийн танхимд болж байгаа бөгөөд жүдо бөхийн дасгалжуулагч,шүүгчид, хөдөө орон нутгийн багш, дасгалжуулагчид өргөнөөр хамарч байна. 



Жүдоч Нэйл Адамс нь “Москва-1980”, “Лос-Анжелес-1984” олимпийн наадмын мөнгө, ДАШТ-ий нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медальт, Европын таван удаагийн аварга юм. Тэрбээр 2017 оноос хэрэгжиж эхлээд байгаа дүрмийн өөрчлөлтийг боловсруулсан IJF-ийн эксперт багш билээ.

 

Д.Өлзий

Холбоотой мэдээ